Надад ойлгодоггүй зүйл зөндөө байдаг

Надын үеийн япончууд гадагшаа аялахаас япондоо л амьдарна гэдэг

Харин надын үеийн монголчууд гадагшаа явж л амьдрах юмсан, монголоос дайжмаар байна гэдэг

Надад ойлгодоггүй зүйл зөндөө байдаг

Нэг ажил хийсэн хэрнээ эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсээс өндөр цалин авдаг

Харин наад захын ариун цэврийн хэрэгсэл, будаг шунх гээд нийгмээс шаардсан зүйлсийг цалингаасаа төлж байгааг мартдаг

Надад ойлгодоггүй зүйл зөндөө байдаг

Нийлж амьдрах хорвоо ч гэсэн эрчүүд эмэгтэйчүүдээс бага насалдаг

Харин тэгснээ архи, тамхи гээд улам насаа багасгасан хэрнээ бага залуу охидтой гэрлэж тэднийг насны эцэст хамаагүй эрт орхидог

Надад ойлгодоггүй зүйл зөндөө байдаг

Бүх зүйл бэлэн сайхан байхыг хүсээд байдаг

Харин түүнийхээ төлөө юу ч хийхгүй хэрнээ төр, өөрөөсөө бусдыг чичлээд турхираад агсандаж амаа билүүддэг

Надад ойлгодоггүй зүйл зөндөө байдаг

Яруу найрагч нар архичид гэж боддог хэрнээ

Нэг мэдэхэд архигүйгээр найрагладаг өөрийгөө

Ichinkhorloo Ayursed

Amateur minimalist, Mental health matters, Stories from different timeline

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store