Амьд яваа цагтаа дайн л үзэхгүй юмсан

Ichinkhorloo Ayursed
1 min readSep 18, 2020

--

Корона-с хойш улс орнууд дотроо их үймээнтэй болсон. Тэр нь даамжирч улс хоорондоо мөргөлдөж эхэлсэн. Энэтхэг Хятад-н хилийн маргаан гээд, энэхүү мөргөлдөөн дээр улсууд хуваагдаж эхлэв. Австрали, Япон Энэтхэгийн талд орж, Орос Хятадын талд зогсож байна. Түүндээ ч Оросын сайн хөрш дундад азийн орнууд мөн Монголд хятад гадаад хэргийн сайд айлчлал хийж энэхүү түншлэлээ бататгаж байв. Тайван, Төвд, Уйгар-г Хятад өөрийн болгож гарсан бослогуудыг хэрцгээр дарж одоо бүр соёлын хөнөөл явуулж байна.

Дайн ул нь угтаа засгийн газрууд хоорондын мөргөлдөөн, ард түмний хоорондын биш. Ард иргэдийн сонгосон зарим бүлэг хүмүүс ийнхүү мөргөлдөж дайн хийлээ гэж бодоход ард иргэд л хохирдог. Засгийн газрын хүмүүс харин халхавчинд орж өөрсдийгөө хамгаалуулдаг. Ард иргэдийг хамгаалах хүмүүс цэргүүд гэж тэд нар чинь ард иргэдийн хүүхдүүд.

Бага байхдаа дайн байлдаантай кино үзэхдээ би ойлгодоггүй байсан. Хоёр хаад хэрэлдэж маргалдаад тэгээд тэр хоёр улс байлддаг. Нөгөө хоёр хаан нь бүр байлдаанд ч ордоггүй хараад суудаг. Даварчихсан гарууд. Тэгээд ард иргэд хэлмэгдэж үй олноороо хядуулдаг гээд. Ингэж байхаар тэр хоёр хаан нь л хоорондоо үзэлцэхэд яадгын. Тэр хоёр л шийдвэр гаргасан юм чинь, тэр хоёр л үзэлцэг….

Дэлхийн гуравдугаар дайн гарах гэвэл ард иргэд зогсож, тэр засгийн газрууд хоорондыг л байлдуул. Тэд нар л дайн хийх шийдвэр гаргасан.

--

--

Ichinkhorloo Ayursed

Amateur minimalist, Mental health matters, Stories from different timeline